Жюде Лоугийн хүү Рафферти алдарт дуучинтай хайр сэтгэлийн холбоотой болжээ

Британийн жүжигчин Жюде Лоугийн хүү 23 настай Рафферти Лоу дэлхийн хамгийн алдартай дуучдын нэг Рита Оратай хайр сэтгэлийн холбоотой болжээ. Тэдний зураг өнөөдрөөс Британийн бараг бүх шар хэвлэлүүдийн хуудсыг  чимж байна. 23-тай Рафферти, 29-тэй Рита Ора нар “British Fashion Awards” шагнал гардуулах ёслолын ажиллагаанаас гарч яваад ийнхүү гэрэл зурагчдад олзлогдсон юм байна. Тэд хөтлөлцсөн байсан бөгөөд байдлаас нь харахад л дурлалт хосууд гэдэг нь илт мэдэгдэж байсан гэнэ.

Рафферти Рита нарын романс сарын өмнө эхэлжээ. Тэд нэрт зохиолч Чарльз Диккенсийн “Оливер Твист” зохиолоор бүтээсэн “Оливер” хэмээх мьюзиклийгкино болгох зураг авалтын үеэр анх танилцсан гэнэ. Шинэ кино “Твист” нэртэйгээр дэлгэцэнд гарна. Гэхдээ энэ ч яах вэ, гол нь Рита, Рафферти нар эндээс хоорондоо хайр сэтгэлтэй болсон байна. Рафферти Лоу загварын карьераа эхлүүлээд чамгүй амжилттай явж байгаа бөгөөд “Твист”-д тоглохоосоо өмнө гурван ч кинонд туслах дүр бүтээгээд амжсан гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)