Эрмитаж Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бэлэг бэлджээ

Эрмитаж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Санкт-Петербург хотод ирэхэд нь бэлэг өгөхөөр болсон тухайгаа өчигдөр мэдэгдлээ.

Дэлхийд алдартай тус музейн ерөнхий захирал Михаил Пиотровский хэвлэлийн бага хурлынхаа үеэр хэлэхдээ “Эрмитажийн нээлттэй хаалганы өдрүүд арванхоёрдугаар сарын 7-9 өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ үеэр 2019 оноо дүгнэж, Потанины сангийн шагнал болох бриллиантан тэмдгийг гурван ахмад дайчдад олгоно. Мөн нээлттэй хаалганы өдрүүдийн үеэр болох бас нэгэн онцгой үйл явдал нь Монгол Улсын Ерөнхий сайд манай музейд зочлох явдал юм. Энэ үеэр бид түүнд Чингисийн үеийн чулуун бичгийн хуулбарыг бэлэглэхээр төлөвлөж байна” гэжээ. Энэхүү үнэт олдвор нь 1936 оноос Эрмитажид хадгалагдаж байна.    

Монгол бичгийн түүхэн дурсгалын нэг нь “Чингисийн чулууны бичиг” юм.  Есүнгэ /1190-1270/ мэргэний 335 алд газарт бай харван оносон алдрыг дуурсган хөшөө дурсгал босгосон нь хожмоо “Чингисийн чулууны бичиг” хэмээн алдаршсан аж. Ингэж нэрлэх болсон учир гэвэл бичээсийн тэргүүнд Чингис хааны нэрийг мөр тэтгэн бичсэн байдагтай холбоотой юм.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)

  1. Монголын төмөр зам төрийн өмчит компанид зөвлөгөө өгнө гээд дээрэмдчих боллоо шүү. Энэ оростой болгоомжтой харьцах хэрэгтэй. Эбий л монголыг овоо дэлхийн түвшинд харьцах бодлого барьж байж.

    0 0 Хариу бичих
  2. Turk british muzeigees 1800aad onii dunduur aldsan uzmeree olon ulsiin shuuxed ogood butsaaj avch bxad manaixan ch gsn tegex yostoi. Sonirxuulaxad ter uzmeriig turkiin urlag sudlaach british muzeid sudaldaa xiij yavaxdaa davxar anduurch buruu davxart tsaxilgaan shataar buuxad n musein uzmer xadgaladag oroond bxiig n olj xarsan bgan

    0 0 Хариу бичих
  3. буцаагаад өгөөч ээ. юун хуулбарыыг нь өгөх вэ. 21 онд машин машинаар нь хойш нь зөөсөн түүхийн дурсгалт зүйлүүд яасан

    0 0 Хариу бичих
  4. Оросууд биднийг яалаа гэж ингэж үзэн ядаж доошоо хийдэг юм бол. Ямар дуусдаггүй хонзон бэ. 100 алтан урагтайн устгаж алж хядлаа 100 жил нохой шиг долигонуулж пялдагадууллаа хонзон дуусдаггүйээ

    0 3 Хариу бичих
  5. хүний юмыг дураараа авч явчихаад бэлэглэнэ гэх шиг, буцааж өглөө гэвэл таарах бус уу

    0 0 Хариу бичих
  6. Бид ч мөн үнэхээр доошоо улс юмаа. Өрөвчихлөө өөрснийгөө, монголдоо том ЕСайдыгаа.

    0 0 Хариу бичих
  7. Манай юмыг дураараа авч явчаад хуулбар өгнө гэж хаанахын ёс юм

    0 1 Хариу бичих
    • Дураараа бишээ, дээрэмдээд аваад явцан.

      0 0
  8. Монголын маань үзмэрүүдийг олонд ил үзүүлдэг болгож түүхийг үнэн зөв бодитоор тайлбарладаг болгох хэрэгтэйдээ.

    0 0 Хариу бичих
    • Манай түүх бүү хэл, өөрснийх нь түүх бөөн маргаан будлиан, яг үнэ бичих гэхээр лайтай Монголтой холбогдчоод, дангаараа цагаан арьстан европ Христ болох гэхээр цаадуул нь унтраагаад шаагаад бай гээд...

      1 0
    • Москвад 5 жил амьдрахдаа хүн амьтан дагуулж Эрмитажийг нэлээд үзсэн. Очих бүр монголын хэсэг засвартай гэдэг нь байнга хаалттай байдаг үзмэр юм биш үү. Олон улсын гэрээ конвенц юу байдаг юм бүгдийг нь үндэслэж байгаад хууль бусаар авч одсон бүх үзмэрийг буцаан авах ёстой биш үү. Дуураймал гипс авах ёсгүй

      1 0