Өмнөд Солонгосын прокуророос Ерөнхийлөгчийн тамгын газартаа нэгжлэг хийж эхэлжээ

БНСУ-ын прокурорын газар Пусан хотын даргын орлогч Ю Чэ Сугийн хэрэгтэй холбоотой баримт олохоор Ерөнхийлөгчийн тамгын газарт нэгжлэг хийж эхэлжээ. Энэ тухай Yonhap агентлаг мэдээлэв.

Лхагва гарагт прокурорын газар зөвшөөрөл авсны дараа Хөх ордон буюу Ерөнхийлөгчийн тамгын газрын байранд нэгжлэг хийж эхэлсэн байна.  Ю Чэ Су  нь одоогоор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн хорионд байгаа аж. Түүнийг авлигын хэргээр 2017 оноос шалгаж байсан ч хангалттай нотлох баримт олдоогүй тул хэрэг шийдэгдэлгүй өнгөрч 2018 онд Пусан хотын даргын орлогчоор томилогджээ.

Энэ удаагийн нэгжлэгээр Ю Чэ Сугийн хэрэгтэй холбоотой нууцлагдсан эд мөрийн баримт олно гэж прокурорууд найдаж байгаа юм. Үүний зэрэгцээ Хууль зүйн сайд асан Чо Гукийг эд мөрийн баримтыг нуун дарагдуулсан гэж мөрдөн байцааж байна.

Ерөнхийлөгч асан Пак Гын Хегийн консерватив  засгийн газрыг дэмжсэн онлайн компанийг үүсгэн байгуулсан гэх хэргээр энэ оны хоёрдугаар сард Батлан хамгаалахын сайд асан Ким Гван Чинийг хоёр жилээр хорих шийдвэрийг Сөүлийн шүүх гаргасан. Сайд импичментын дараа баривчлагдан 18 зүйл ангиар яллагджээ.

2018 оны дөрөвдүгээр сард Өмнөд Солонгосын шүүх Ерөнхийлөгч асан Пак Гын Хег 24 жилээр хорих ял ба 16 сая доллараар торгон  шийтгэсэн билээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. 2017 on hereg dahin shalgaj bnadaa dalii durved nymdorjoo mongoliig bur samarch duusaagui l bnuu yaasan udaa oilgodog ard tumen ve tsagdaagiin baiguulag dahiaad shagnuulaad bna tiim sain ajilaad bna uu mongold hamgiin olon bair oron suuts bairuuldag yam olood irdee huuli zuin yam zugeer baisan tsagdaagiin eronhii gazar shine bairand orloo undes huuli tsetsiin shine bair bairuulah geed ard tumen mongiig yaasan tasaglaj duusadgui said ve

    0 0 Хариу бичих
  2. МАНАЙ ЛУЙВАРЧИД Ч ЁСТОЙ ДАРАХЛАГДЦАН ХУВГАЙЧ ЮМАА ҮҮНИЙ ХАЖУУД

    0 0 Хариу бичих