УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

10.00 цагаас хуралдахаар товлосон УИХ-ын чуулганы хуралдаан дөнгөж сая эхэллээ. Энэ нь УИХ-ын гишүүдийн ирц хангалтгүй байгаатай холбоотой ажээ. Гадаад, дотоодод томилолттой, өвчтэй, чөлөөтэй, давхардсан арга хэмжээтэй 26 гишүүн байгаа юм байна. Чуулганы хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэх юм.

  1. Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 2019.04.11-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/;
  2. Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулах;
  3. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  4. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Монголбанк 2019.09.26-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  5. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2019.11.11-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  6. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын 3 гишүүн 2018.05.03-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)