Гэр хороололд СӨХ байгуулах агуулга бүхий хуулийн төслийг дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Эрдэнийн өргөн мэдүүлсэн Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулав. Чуулганы хуралдааны өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар энэхүү хуулийн төслийг хэлэлцэж, гишүүд асуулт, асууж, санал хэлсэн. Улмаар санал хураалт явуулах гэхэд гишүүдийн ирц хангалтгүй байсан учир өнөөдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон юм. Тиймээс чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ингэснээр хуулийн төслийг төсөл санаачлагчид буцаав. Энэ нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой бололтой. Өөрөөр хэлбэл, хоёр хуулийн төсөл нь СӨХ-ны эрх зүйг шинэчлэх нийтлэг талтай ч СӨХ-ын үйл ажиллагааг хэвээр үлдээх, үгүйгээрээ ялгаатай юм. С.Эрдэнэ гишүүний санаачилсан хуулийн төсөлд СӨХ-ны үйл ажиллагааг хэвээр хадгалахын зэрэгцээ гэр хороололд ч СӨХ байгуулах зохицуулалт тусгасан байв. Харин Засгийн газраас санаачилсан төсөлд СӨХ-ны үйл ажиллагааг мэргэжлийн байгууллага хариуцахаар тусгасныг эх сурвалжууд хэлж буй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)