Дээд шүүхийн шүүгчээр Б.Амарбаясгаланг томилохыг дэмжлээ

Чуулганы хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид Б.Амарбаясгаланг томилох саналыг дэмжиж, санал дүгнэлтээ Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтлоо. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ шүүгчийн дээд ёс зүйг баримталж, эх орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьж, улстөрчдийн нөлөөнд орохгүй байхыг захиж байв.

Нэр дэвшигч Б.Амарбаясгалан нь 1974 онд Улаанбаатар хотод төржээ. 1981-1991 онд Баянгол дүүргийн оросын II дунд сургууль, 1991-1995 онд МУИС-ийн хуулийн баклавар, 1999 онд Батлах хамгаалахын их сургуулийн Хууль зүйн ухааны магистр, 2013 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэргийг тус тус дүүргэсэн байна. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй, хуульч цолтой байна. Тэрбээр 1995-2017 оны хооронд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, багш, сургалтын албаны дарга, дэд профессороор ажилласан байна. Нэр дэвшигч нь шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэшлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 66.52 оноо авчээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Монголын хуульчдын холбооны дүгнэлтээр мэргэшил, ур чадвар, нэр хүндийн хувьд Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллах шаардлага хангасан хэмээн үзсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. их сургуулийн багш байхдаа амбиц нь дийлдэггүй байсан сда одоо бүр хаданд гарах байлгүй

    0 0 Хариу бичих