"Reason to be" уран зургийн үзэсгэлэн гарна

Залуу уран бүтээлч Б.Баттогтохын анхны бие даасан "Reason to be" уран зургийн үзэсгэлэн "Norphei" арт галерейд арванхоёрдугаар сарын 6-нд нээлтээ хийх гэж байна. 

Тэрбээр өөрийн бүтээлүүдийг аливаа үзэгч хараад “Зураач мөн байна” гэж таниасай хэмээн хүсдэг. Энэ удаагийн үзэсгэлэнгийн уран бүтээлүүдийн гял цал бус даруухан өнгө төрх нь залуу уран бүтээлчийг таних нэгэн тэмдэг юм.

Б.Баттогтох хэдийгээр барууны нэрт зураачид болох Модиглиани/Amedeo Modigliani/, Бош/Hieronymus Bosch/-оос урам авч тэдний бүтээлүүдийг үнэлдэг ч өөрийн гэсэн уран бүтээлчийн содон өнгө төрхөө аль хэдийн олж чадсан байна.

Нэрт зураач Пабло Пикассо/Pablo Picasso/ “Уран зураг бол өдрийн тэмдэглэлээ хөтлөх бас нэгэн арга” гэж хэлсэн. Үүнтэй адил Б.Баттогтохын бүтээлүүдээс хүний өдөр тутамын амьдралын хэв маягийг тодхон харж болно. Түүний уран бүтээлүүдээс дан ганц өдөр тутмын үйл явдал, моментийг ажиглахаас гадна нийгэмд болж буй шүүмжлэлт асуудлуудыг хөндсөн байдлыг харж болох юм. Үзэсгэлэн арванхоёрдугаар сарын 16-ныг хүртэл гарна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)