АНУ, НҮБ-д бас л өртэй үлдлээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдэхдээ, сүүлийн хэдэн долоо хоногийн дотор АНУ хамтын нийгэмлэгийн төсөвт  563 сая доллар төлжээ. Гэхдээ Вашингтон цаана нь 492 саяын өртэй хэвээр үлдэж байгаа гэнэ.

“Өрөө хэсэгчлэн төлсөнд нь бид их талархаж байна” хэмээн хэлсэн түүний үгийг Newsday хэвлэл иш татжээ.

Өнгөрсөн аравдугаар сард НҮБ-д төлөх ёстой татварын өр 1.4 тэрбум доллар болсныг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах Чандру Раманатан зарласан юм. Өрийн 97 хувь нь АНУ, Бразили, Аргентин, Мексик, Израиль, Венесуэл гэсэн долоон орных байв. Гэтэл тэднээс Мексик л 36 сая доллараа төлөөд байжээ.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)