Үзээд уйдамгүй “Цөмөөхэй” балетыг Д.Алтанхуяг, Р.Булган нар амилуулна

Хүүхэд бүхэнд үлгэрийн ертөнцийг бэлэглэдэг П. И.Чайковскийн “Щелкунчик” буюу “Цөмөөхэй” балет арванхоёрдугаар сард дөрвөн удаа тоглогдох гэж байна. "Цөмөөхэй" балетыг Монгол Улсын гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг амилуулан хүргэсээр зургаа дахь жилтэйгээ золгож байгаа юм. 

Арванхоёрдугаар сарын 20, 21, 27, 28-ний өдрүүдэд Дуурийн театрын тайзнаа тоглогдох “Цөмөөхэй”-д гавьяат жүжигчин Д.Алтанхуяг эхний өдрийн тоглолтод ОХУ-ын Пермь хотын театрын гоцлол балетчин Р.Булганы хамт гол дүрд тоглох аж. 

Англи, АНУ, Европын улс орнуудыг байлдан дагуулсаар ирсэн “Цөмөөхэй”-гийн баатрууд энэ жил ч бас Монголынхоо мянга, мянган үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Щелкунчик яах аргагүй шинэ жилийн уур амьсгал агуулсан үйл явдал, хөгжимтэй хөөрхөн балет. Өөрийгөө фэйсбүүкийн од гэж боддог манай нэг бүдүүн бөгстэй хүүхэн нодлин жил юу гээд байлаа. Бага хүүхэд байхдаа жил бүр Дуурьд очиж Щелкунчикийг үздэг байснаа дурсан ярьсан байдаг. Тэгж худлаа хэлж яаж чадаж байна аа. Манай дуурь Щелкунчикийг 80-аад онд нэг удаа тавьсаан, гэхдээ жил бүр биш. Мань од нэг удаа ёолкны үеээр л очиж үзсэн биз. Тэгээд худлаа жил бүр үздэг байсан гэж бусдаас өөрийгөө мундаг гэж харуулах, гайхуулах пост хийсэн байгаа юм.

    0 0 Хариу бичих