2020 оны голлох өнгийг нэрлэлээ

Уламжлал ёсоор жил бүрийн арванхоёрдугаар сард Pantone өнгөний институт ирэх оны гол өнгийг нэрлэдэг билээ. 2020 онд 19-4052 кодтой Classic blue буюу байгалийн цэнхэр өнгө давамгайлна.

Үдшийн тэнгэрийг санагдуулам гүн цэнхэр өнгө нь бидний эринийг шинэ шатанд гаргах найдвартай, тогтвортой суурийг бий болгох хүсэл эрмэлзлийг харуулж байна хэмээн Pantone өнгөний институтийн мэдээлэлд дурджээ.Тэрчлэн сонгодог цэнхэр өнгө нь хүнд амар амгалан мэдрэмж авчирч, ухаан бодлыг төвлөрүүлдэг гэв.

Pantone институт өнгөрсөн 20 жилийн туршид жил бүрийн онцлох өнгийг тодорхойлсон ба сонгогдсон өнгө нь тухайн жилдээ хувцас загвар, урлаг, дизайн гээд бараг бүхий л салбарт онцгой байр суурь эзэлдэг уламжлалтай билээ. Эргэн сануулахад, 2019 онд  "Living Coral" буюу "Амьд Шүр" гол өнгөөр тодорч байв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)