12-15 насны таван хүүхэд хулгайн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлжээ

13-15 насны таван хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодон хотын төвд явж байсан зөрчлийг ТЦА-ны алба хаагч илрүүлжээ. Тодруулбал, ТЦА-ны алба хаагч өнөөдөр 14.00 цагийн орчимд Сүхбаатарын талбайн зүүн талд Toyoto East маркийн автомашиныг зогсоон шалгахад, нэг сургуулийн 6-9 дүгээр ангийн хүүхдүүд Баянхошууны тойргоос Сүхбаатарын талбай хүртэл унаж явсан зөрчил илэрчээ.

Уг тээврийн хэрэгсэл нь тухайн хүүхдүүдийн эцэг эхийнх биш, хүүхдүүд олон удаагийн үйлдлээр эзэнгүй тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулан унасан үйлдэлтэй болох нь тогтоогджээ. Хүүхдүүдийн биед буюу оймсноос тээврийн хэрэгслийн түлхүүрүүдийг нуусан байсныг илрүүлсэн аж. Тэд машин унаж явсан шалтгаанаа "ПС тоглож байгаад гулгахаар машин авч явсан" гэж мэдүүлжээ. Өнөөдөр тэдний унаж явсан автомашин ямар нэгэн барилга байгууламж мөргөсөн байж болзошгүй гадна талдаа эвдрэлтэй олджээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)