УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. Байнгын хороо уг асуудлыг өчигдөр хэлэлцэх гэсэн боловч гишүүд хуулийн төсөлтэй танилцаагүй гэдэг шалтгаанаар хойшлуулж, өнөөдөр хэлэлцэж байгаа нь энэ. УИХ-ын дэд дарга, УИХ-ын хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан төслөө танилцуулж байна. 50:26 гэсэн тогтолцоогоор сонгууль явуулахаар төслөө боловсруулаад байгаа юм. 50 гишүүн нь жижиг тойргоос сонгогдох бол 26 нь томсгосон буюу улс нэг тойргоос сонгогдох юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)