Л.Энх-Амгалан: 26 нэр дэвшигчийг сонгох том тойрогт бие даагч нэр дэвших боломжгүй

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Гишүүд ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж хариулт авч байна.

Д.Хаянхярваа: -УИХ саяхан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа энэ тогтолцоог оруулах гээд чадаагүй. Эсэргүүцээд унагасан. Гэтэл одоо түүнийхээ эсрэг хуулийн төсөл оруулж ирж байгаа нь ямар учиртай юм бэ. Мөн намаас том тойрогт 26 хүнийг нэр дэвшүүлнэ. Энэ хүмүүстэй бие даагч өрсөлдөх магадлалтай юу?

Л.Энх-Амгалан: -26 нэр дэвшигчийг сонгох том тойрогт бие даагч нэр дэвших боломжгүй. Бие даагчид 50 гишүүнийг сонгох жижиг тойрогт л өрсөлдөх боломжтой. 2012 оны сонгуулиар ч бие даагч зөвхөн тойрогт нэр дэвшиж байсан. Ер нь бидний энэ хувилбар бол төгс биш. Жижиг намаас нэр дэвшээд олон санал авсан хүмүүс сөрөг талтай байхыг үгүйсгэхгүй.

Д.Хаянхярваа: -Том тойрогт бие даагч нэр дэвшиж болохгүй гэхээр чинь Үндсэн хуулиар заасан хүний эрхийг хязгаарласан алхам болохгүй юу.

Л.Энх-Амгалан: -26 нэр дэвшигчийг сонгох том тойрогт бие даагч нэр дэвшүүллээ гэхэд зохицуулахад хэцүү юм билээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)