АМНАТ-ийн 45 хувийг нүүрснээс бүрдүүлнэ

Монгол Улс 2020 онд АМНАТ-аас 1.3 их наяд төгрөгийн орлого олохоор төсөв тусгасан. Тэгвэл энэхүү ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 38.1 хувь буюу 493.4 тэрбум төгрөгийг зэсийн баяжмалаас, 45.9 хувь буюу 593.6 тэрбум төгрөгийг нүүрснээс, 9.8 хувь буюу 126.2 тэрбум төгрөгийг алтнаас төвлөрүүлэхээр тооцсон байна.

Сангийн яамнаас өгсөн мэдээллээр олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагаас гаргасан эрдэс бүтээгдэхүүний үнийн таамаглал, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон аж ахуйн нэгжүүдийн 2020 оны олборлолтын төлөвлөгөө, өмнөх онуудын гүйцэтгэл зэрэгт үндэслэн ирэх онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг тооцоолсон юм байна.

Дашрамд дурдахад, Монгол Улс 2019 онд АМНАТ-өөс 1.2 их наяд төгрөг олохоор төлөвлөсөн юм. Одоогоор үүний 1.1 их наяд төгрөг нь төсөвт төвлөрчээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)