Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагт “Аялал жуулчлалын судалгаа -2019” эрдэм шинжилгээний хурал  “Ялалт плаза”-д болно. 

-Улаанбаатар чуулгын байранд зам тээврийн осол гарсан үед иргэн бүр гэмтэж бэртсэн хүний амь насыг аврах, яаралтай тусламж үзүүлэх, анхан тусламжийн мэдлэг, чадварыг эзэмшүүлэх сургалт эхэлнэ.

10.00 цагт  "Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн" МҮЭСТО-нд болно. 

 “Хүний эрхийн боловсролыг зорилтот бүлэг хүргэх буюу малчдын өөртөө туслах бүлгээр дамжуулж, туслах малчдыг чадалжуулах нь” төслийн нээлт  “Туушин” зочид буудалд болно.

 “ХОРЕКА” зочлох үйлчилгээний салбарын форум “Новотел” зочид буудалд болно. 

11.00 цагт  МУИС-ийн Номын санд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулан Польш улсын Сеймийн дэд Маршал Малгожата Гошевска “Польш дахь ардчиллын өөрчлөлтүүд 1989-2019" сэдвээр илтгэл тавина.

-“Тавантолгой” ХК-иас их хэмжээний тонн нүүрс алга болсон талаар тус компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Махгал мэдээлнэ. 

-ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт “Археологич, Академич Д.Дорж" номын нээлт болно. 

-“Монгол ньюс” мэдээллийн төвд Азийн сан, Сант Марал сангаас хамтран явуулсан “Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа”-ны үр дүнг танилцуулна.

-БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөөнд Элчин сайд М. Ахмет Язалын гэргий хатагтай доктор Кадирэ Зэйнэп Сайым Язалын ивээл дор зохион байгуулах “Season’s Greetings” зүймэл даавуун урлалын үзэсгэлэн, худалдааны нээлт болно.

11.30 цагт Улаанбаатар инновацын төвд НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын хамтран хэрэгжүүлж буй “Бид Идэвхэжсэн2030 @ #HUB” төслийн хүрээнд байгуулж буй Идэвхжилтийн төвийн нээлт болно.

- “Үндэсний мэдээллийн төв”-д “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас хуулийн байгууллагууд залилангийн гэмт хэрэгтэй тэмцэж чадахгүй байгаа талаар мэдээлнэ.

12.00 цагт Гадаадын хөрөнгө оруулагчдын бүртгэлийн Нэг цэгийн үйлчилгээний төвд “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн систем хөгжүүлэх төсөл”-ийн хаалтын хэлэлцүүлэг болно. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)