Цагаан баавгай Оросын тосгонд орж иржээ

Идэш тэжээл хайсан 50 гаруй цагаан баавгай мөсөн тивээсээ буун Оросын буйд тосгонд орж иржээ. Чукотка мужийн Рыркайпи тосгонд олон нийтийн бүх үйл ажиллагаа цуцлагдаж, оршин суугчдыг баавгайнаас биеэ хамгаалах бэлэн байдалд байхыг анхаарууллаа.

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас өлдөж ядарсан цагаан баавгай хүн ам сууршьсан нутаг руу тэмүүлэх болсныг байгаль орчны мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа юм.Цагаан баавгайн айлчлал олон давтагдаж байгаа тул Рыркайпи мэтийн туйлтай ойр суурин газруудыг яаралтай нүүлгэн шилжүүлэхийг шаардаж байна.  

Рыркайпийн байгаль хамгаалах хөтөлбөрийн удирдагч Татьяна Миненко хэлэхдээ тэд тосгонд 56 цагаан баавгай тоолсон гэжээ.Бүгд бие гүйсэн нас залуугийн зэрэгцээ ихээхэн турж эцсэн байдалтай харагдсан аж.

Цагаан баавгай нь ихэвчлэн Рыркайпигаас 2,2 км зайтай Кейп Шмидтийн хойг дээр амьдардаг. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. хоол унд өгөлдөө

    0 0 Хариу бичих
  2. buudaj al

    0 2 Хариу бичих
  3. Байгаль эх хэзээ нэг цагт хариугаа авж таарах хэзээ бол тэр өдөр

    2 0 Хариу бичих