"Karakorum ice festival" мөсөнд авиралтын тэмцээн болно

Байгаль орчин аялал жуулчлалын яам,“Монголия экспедишнс энд турс” ХХК, Монголын уулчдын үндэсний холбоо, Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын холбоо хамтран "Karakorum ice festival 2019” мөсөнд авиралтын 8 дахь удаагийн цомын аврага шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Энэхүү мөсөнд авиралтын тэмцээн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг Орхоны хүрхрээнд зохион байгуулагдах юм. Маргааш, нөгөөдөр буюу ирэх амралтын өдрүүдэд болох уг тэмцээний зорилго нь уулын спортын төрөл болох мөсөнд авиралтын төрлийг олон нийтэд сурталчилах, түгээн дэлгэрүүлэх, уулын спортын энэхүү төрлөөр сонирхогчдийн тоог нэмэгдүүлэх, үндэсний шигшээ баг бүрдүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, уулын спортын клубуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой аж. Мөн энэхүү мөсөнд авиралтын тэмцээнийг аялал жуулчалын өвлийн эвент арга хэмжээ болгох зорилго дэвшүүлжээ.

"Karakorum ice festival 2019” мөсөнд авиралтын цомын аварга шалгаруулах тэмцээнд аймаг, сум, дүүргүүдээс шалгарсан баг тамирчид, нийслэлийн их, дээд сургууль, зэвсэгт хүчний байгууллагууд, уулын спортын холбоод, клубууд бие даан оролцох юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)