Жүжигчин Эмма Стоун сүй тавьжээ

Холливудын алдарт жүжигчин Эмма Стоун хоёр жил үерхсэн найз залуутайгаа сүй тавьжээ. Түүний сүйн бөгж ядам хуруундаа зүүсэн зураг цахим орчинд тархаад байгаа юм.

Жүжигчин бүсгүй энэ жил 31 настай. Бид бүгдийн сайн мэдэхээр 2016 оны Оскарын наадамд “La La Land” киногоор нэр дэвшиж, “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагналыг хүртэж байсан юм.

Түүний сүйт залууг Дэйв Маккари гэдэг. Тэрбээр найруулагч мэргэжилтэй юм.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)