Евразийн хүч

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 2-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын  дарга Ши Жиньпин нар "Сила Сибири" (Сибирийн хүч) хийн хоолойн нээлтийн ёслолд оролцон том экспортлогчтойгоо оросууд хийн шууд холбоог тогтоолоо. Энэ бол өнгөрч буй долоо хоногийн хамгийн том үйл явдал. НАТО-гийн 70 жилийн ойн чуулган гээд бас чухал үйл явдал бий. Гэтэл дэлхийн хамгийн том эвсэл Оросыг дайснаа гэж нэрлээд л өнгөрлөө. Эвслийн гурав  дахь том өөрчлөлт явагдахаар болж байгаа гэсэн ч тэр нь гол дайсангүй бол амжилт олох нь юу л бол! Одоо хийн хоолойдоо эргэн оръё.

Цэнхэр түлшний хэрэглээ эрчимтэйгээр нэмэгдэж буй бүсэд зориулсан хийн хоолойн нээлт нь  дэлхийн нүүрс устөрөгчийн зах зээлийн хүчний харьцааг мэдэгдэхүйцээр өөрчилж магадгүй. Мөн Москва, Бээжин гэсэн холбоотны бат бэх эдийн засгийн суурийг үүсгэж байна. Түүгээр ч барахгүй Төв Азийн Казахстан, Монгол зэргийн орнуудад өөрсдийн ашиг тусаа ойрын ирээдүйд өгөх нь лавтай.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн үүрэг өгснөөр Хятад руу тавих хийн хоолойн төслийг 2012 онд эхлүүлсэн билээ. Их удалгүй Крымыг Орост нэгтгэсний дараа баруунтай харилцаа муудаад ирэх үеэр дорныг чиглэсэн энэ экспортын хөдөлгөөн нь амжилттай, стратегийн санаа байсан нь тодорсон юм. Дорно зүгт эргэсэн эргэлт нь 2014  оны тавдугаар сарын 21-нд Оросын  хоолойн хийг Хятадад нийлүүлэх гучин жилийн хугацаатай, 400 тэрбум долларын үнэлгээтэй, Оросын “Газпром” ба Хятадын нефть, хийн  CNPC компанитай байгуулсан гэрээ болсон юм.

Дорно зүгийн энэ чиглэл нь дараа дараагийн жилүүдэд Орост цагаа олсон, хэрэгтэй шийдвэр гэдэг нь улам батлагдах боллоо. Баруун зүгийн худалдаа, эдийн засгийн харилцааг Оросын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээ нь улам муутгаж байгаа. Эхэндээ цаг зуурын гэж харагдаж байсан эдийн засгийн өөрлөлт шинэ геополитикийн бодит байдалд хувирлаа. Ийнхүү Оросын гол зах зээлийг барууны эрсдлээс хамгаалах  баталгаа нь Дорнын чиглэл гэж  Москва баттайгаар үзэх болсон байна.

Чухалчлан тэмдэглэхэд, Орос бол хайгуул хийгдсэн хийн нөөцөөр дэлхийд нэгдүгээрт бичигддэг орон. Янз бүрийн үнэлгээгээр  Оросын газар нутгийнх нь хэвлийд 47.8 - 73 их наяд шоо метр цэнхэр түлш байгаа ажээ. Гэтэл сүүлийн 18 жилийн дотор хамгийн дээд хэмжээний 725.17 тэрбум шоо метр хийг өнгөрсөн онд оросууд олборлосон байгаа. Дэлхийн нөөцийн дөрөвний нэг болох энэ хэмжээ нь Орост  байгалиас  заяагдсан ба тэр нь баруун, дорно, дотоодын хэрэглээгээ хэдэн арван жилээр хангах боломжийг өгнө. “Сибирийн хүч”-ийн нэг давуу тал нь хийг бүрэн ашиглагдаагүй ч ашгаа өгөөд эхэлсэн ордуудаас  авч шахахын зэрэгцээ.Оросын Алс  Дорнод, Якутыг хийгээр хангах боломжийг ч бас өгч байгаа.

Хийн хоолойг дагаад Дорно ба Алс дорнодод дэд бүтэц хөгжин ажлын байр бий болгож байгаагийн ашиг тусыг хэлэхгүй байж болохгүй.

Хятадын хувьд энэ хийн хоолой бас маш чухал. Учир нь зөвхөн сүүлийн хоёр жилд Дундад улсын хийн хэрэглээ 33 хувиар нэмэгджээ. Импортолж байгаа хийн хэмжээ ч байнга өсч байна. Гадаадаас худалдан авч байгаа байгалийн хийн тавны хоёрыг харьцангуй тогтвортой Туркмен–Хятад гэсэн хийн хоолой  өгдөг. Энэ хоёр хийн хоолой БНХАУ-ын эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад гол түшиц. Үүний зэрэгцээ  олон сая үйлдвэр, өрхийн аж ахуйг “бохир” нүүрснээс татгалзуулж, экологийн асуудлаа нааштай шийдэхэд хий нөлөөлж буй.

Ийм маягаар, зөвхөн  ганц “Сибирийн хүч” хоолой нь шууд л “гурван туулай намнаж" байна.

Нэгдүгээрт, Оросын “Газпромын” хэрэгжүүлж байгаа хамгийн том гэрээ. Хоёрдугаарт, цэнхэр түлшний нийлүүлэлтийн маршрутыг задлан барууны экспортын шударга бус өрсөлдөөн,  Европт хийх хэлэлцээрийн давуу талын баталгааг бүтээж байна. Эцэст нь бүс нутгийн хөгжилд  маш чухал гео төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг өгч байна.

Үүний зэрэгцээ энэ хоолойн ашиг тусыг арай илүүтэй өргөнөөр харах хэрэгтэй байх. Зөвлөлт, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор хоёр орны олон жилийн харилцааг  стратегийн холбоо гэж Путин нэрлэж байсан билээ. Сибирийн хүчээр хийг тасралтгүйгээр нийлүүлэх нь Орос-Хятадын стратегийн холбоо, нийт Евроазийн интеграцийн асуудлын үндэс суурь нь болж байна. Энэ хоолой ашиглалтад ороогүй байхад “Сибирийн хүч-2” төсөлд оролцох сонирхлоо Казахстан ба Монгол илэрхийлсэн байгаа. Харин түүнийг хэрэгжүүлбэл байгалийн хийн зах зээлийн хүчний харьцааг өөрчлөхөөс гадна Евроазийг дэлхийн гол лидер болгоход тустай юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Daraa n gazriin tosnii hooloi

    0 0 Хариу бичих
    • Ubtz-n undsen achaa chingeleg

      0 0