2024 оны дэлхийн залуучуудын өвлийн олимпын наадам БНСУ-д болно

Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах "Өвлийн олимпийг зохион байгуулах газрыг сонгох хороо БНСУ-ын Гангвон мужид 2024 оны дэлхийн залуучуудын өвлийн олимпийн наадмыг зохиох санал дэвшүүллээ. ОУОХ энэ саналыг хүлээн авч, БНСУ-тай энэ асуудлаар яриа хэлэлцээ хийнэ" гэжээ.

Олимпийн наадмыг зохион байгуулах газрыг шалгаруулах механизмын дагуу БНСУ дэлхийн залуучуудын өвлийн олимпын наадмыг зохион байгуулах магадлал өндөр буй юм байна. Хэрвээ БНСУ-ын санал дэмжлэг авах юм бол тус улсын Гангвон мужийн Пёнчан, Гангнеун хотуудад 2024 оны дэлхийн залуучуудын өвлийн олимпийн наадам болох аж. Пёнчан хотод 2018 онд өвлийн олимп зохиогдсон юм. ОУОХ-ны гишүүн Октавиан Морариугаар ахлуулсан комисс ирэх оны зургаадугаар сард энэхүү саналыг эцэслэн шийдвэрлэх юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)