Нэгэн гацуурын түүх

Зул сарын хамгийн сүрлэг гацуурыг Нью-Йорк хотын Рокфеллерийн төвд засдаг.  23 метр өндөр, 14 орчим тонн жинтэй шилмүүст модыг  Нью-Йорк хотын оршин суугч Кэрол Шульц хотдоо бэлэглэсэн байна.

.

11-р сарын 9-нд Карол Шульц гацуурыг сууринд бэхлэх ёслолд оролцов. Тэрбээр уг модны суулгацыг 1959 онд худалдан авч байжээ.

11-р сарын 9-нд сүрлэг гацуурыг Рокфеллерийн талбайд тээвэрлэн авчирав.

Зул сарын мод хэрхэн босгохыг харахаар ирсэн үзэгчид. Өдөрт дунджаар 800 мянган хүн Рокфеллерийн төвд зочилж гацуурыг үзэж сонирхдог.

Энэ модыг 50 мянган гаруй өнгийн гэрэл , 900 фунт жинтэй сваровски болор одоор чимэглэнэ.

Зул сарын гацуур модны гэрэл асаах ёслол 12-р сарын 4-нд болдог.

Гацуурын орой хэсэгт архитектор Даниэль Либескиын бүтээсэн сваровски одыг бэхэлнэ. Уг од нь гэрэлтсэн дугуй дээр 3 сая сваровски талстыг байрлуулжээ.

Зул сарын модыг 2020 оны нэгдүгээр сарын 14-ний Баасан гараг хүртэл нийтэд үзүүлэх юм.

Рокфеллерийн төвийн гацуурын гэрэл асаах ёслол 12-р сарын 4-ний Лхагва гарагийн үдэш болж Америкийн шоу бизнесийн алдартнуудын оролцов.

Таван милийн урт гэрлэн туузаар ороосон гацуур модны гэрэл өдөр бүр 17.30 минутаас үдшийн 23.30 хүртэл асаалттай байх юм. Харин зул сарын баярын өдрүүдээр гацуурын гэрлийг 24 цагийн турш асаана.

Анх 1931 онд Рокфеллер төвийн барилгыг барьж байсан ажилчид барилгын талбай дээр зургаан метр өндөртэй гацуур суурилуулсан байна. Гацуураа цаасан чимэглэл, ойн жимсээр чимэж байжээ. Харин зул сарын гацуурын гэрлийг асаах ёслол анх  1933 онд болж, үүнээс хойш гацуурыг цахилгаан гэрлээр чимдэг болсон байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)