“Нарны хүүхэд” сурагч боллоо

Боловсрол телевиз, БСШУСЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Би багш” нэвтрүүлэг гарч эхэлснээс хойш 17 дугаар үзэгчдийн хүртээл болоод байна. Энэ хоёр сарын хугацаанд салбар болоод нийгэмд эерэг үр дүн гарч эхэлжээ. Тодруулбал “Би багш” нэвтрүүлгийн 13, 14-р  дугаарт нийгмийн чухал сэдвүүдийн нэг болох тусгай хэрэгцээт хүүхдүүдийн талаар бэлтгэн хүргэсэн билээ. Тэгвэл уг нэвтрүүлгийн дараа буюу арванэгдүгээр сарын 18-наас Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ерөнхий боловсролын сургууль нэгэн шинэ сурагчаа угтан авсан нь дауны хам шинжтэй, 9 настай Б.Цэцэнмаа охин юм. Охины эцэг эх жирийн малчин бөгөөд “Би багш” нэвтрүүлгийг үзэж, эерэг ойлголт, мэдээллийг авсны үр дүнд гэртээ байдаг охиноо нийгэмшүүлэхээр шийдсэн нь энэ юм. Анх удаа олны дунд орж, сурагч болсон Б.Цэцэнмаа охин нас чацуутнуудын хамт 4-р ангид суралцаж байна. Даунтай хүүхэд маш өгөөмөр нөхөрсөг, хайр татам байдаг төрөлхийн онцлогтой. Тийм ч учраас шинэхэн сурагч маань анги, сургуульдаа тун хурдан дасжээ.

Энэ мэт үр өгөөжөө өгсөн сайн жишээ, эерэг сайхан мэдээ, санал санаачилга нэвтрүүлгийн үр дүнд гарч байна.

Дашрамд дуулгахад Монгол улсын 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан шилдэг 30 багш хамтын ажиллагаа, авьяас чадвар, мэдлэг туршлага, бүтээлч сэтгэлгээгээр өрсөлдсөнөөс одоогийн байдлаар шилдэг 5 багш шигшигдэн үлджээ. Нэвтрүүлгийн цор ганц ялагч багш 12-р сарын 21-нд тодорч, 100 сая төгрөгийн эзэн болох юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. ingej l surgah heregtei ,sayahan fb unshlaa tanai huuhed udaan oilgolttoi panik gej eejid ni bagsh helsen bgaa ,ter huuhed 3-4 hagalgaand orson zurhnii gajigtai ,bagsh nariin haritsaand ih anhaaral heregtei sanagdaj bgaa ,etseg ,ehiin alban tushaal geed ,umssun huvtsas ene tereer ni uneleed ehelsen ,ardiin huuhduud bugd l adilhan surch bolovsrohiiin tuluu bgaa gedgiig l martaj bolohgui oilgoh heregtei ,emch hun buruu emchilgee hiigeed 1 hun aldag bol bagsh hun uls ornii ireeduig butneer suiruulj chadna gej zuirlesen bdag

    0 0 Хариу бичих
  2. Мэдээ байж болох ч зураг нэрийг нь тавихгүй байвал яасын

    0 0 Хариу бичих
    • Эцэг эх, багшаас нь зөвшөөрөл авсан.

      0 0
    • zovshoorol avsan bolohoor l niitelj baigaa baihaa

      2 0