Кино шүүмжлэгчид "Ирланд хүн" киног оны шилдгээр нэрлэжээ

Найруулагч Мартин Скорсезийн ”Ирланд хүн” киног өнгөрч буй оны шилдэг гэж АНУ-ын кино шүүмжийн Үндэсний зөвлөл нэрлэсэн тухай “The Guardian” сонинд бичжээ.

Гангстеруудын тухай өгүүлдэг уг кино мөн Стивен Заилляны бичсэн зохиолоор “шилдэг зохиол” төрөлд тэргүүлсэн юм. Тэгвэл "Холливудад нэгэн удаа…" киноны найруулагч Квентин Тарантино шилдэг найруулагчаар шалгарлаа. 

Үндэсний зөвлөл тэрчлэн оны шилдэг жүжигчнээр Адам Сэндлерийг (Uncut Gems), шилдэг эмэгтэй жүжигчнээр Рене Зеллвегерийг (Judy) тус тус шалгаруулжээ.

Шагналыг 2020 оны нэгдүгээр сарын 8-нд Нью-Йорк хотноо гардуулна. Сануулахад, кино шүүмжлэгчдийн үнэлгээ авсан бүтээлүүд Оскарын шагнал авах өндөр магадлалтай байдаг.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Adam Sandler овоо доо хөөрхий.Нэг юм дуулгах болсоон.Мундаг жүжигчин.

    0 0 Хариу бичих