Л.Элдэв-Очир: Иргэдийн шилжилт хөдөлгөөн, сонгогчдын шилжилт хөдөлгөөн тусдаа шүү

Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авч байна.

Л.Элдэв-Очир: -Үндсэн хуулийн өөрчлөлтөөр мажоритар тогтолцоог л ашиглахаар болсон. Гэтэл энэ мажоритар тогтолцоогоо дотор нь задлаад оруулаад ирлээ. Тиймээс энэ нэлээд өргөн хэлэлцүүлэг болж байж батлагдах байх. Шилжилт хөдөлгөөн дээр анхааралтай хандах хэрэгтэй. Иргэдийн шилжилт хөдөлгөөн, сонгогчдын шилжилт хөдөлгөөн гэдэг хоёр тусдаа шүү. Сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг хатуу хязгаарлах хэрэгтэй. 2016 онд манай тойрогт сонгогчдын шилжилт хөдөлгөөн гэдгээр далимдуулан хүмүүсийг автобус автобусаар нь зөөсөн. Түүнийгээ намайг хийж байгаа мэтээр харагдуулсан. Энэ удаад үүнийг хатуу хориглох боломжтой юу. Нээлттэй орхичихоор хориглоогүй учраас гээд хэрэгжүүлээд байдаг. 

Л.Энх-Амгалан: -Тойрог томсгох тусам сонгогчдын шилжилт хөдөлгөөн багасдаг. Бидний энэ санал болгож байгаа хувилбараар бол шилжилт хөдөлгөөний асуудал гарахгүй. Харин жижиг 76 тойргоор явахаар болбол таны хэлж байгаагаар хязгаарлаж болно.

Л.Элдэв-Очир: -Та тайлбар чинь буруу. Ямар ч хэлбэрээр сонгууль явуулсан сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг хатуу хориглох хэрэгтэй. 

О.Батнасан: -Үндсэн хуульд иргэд төлөөллөө шууд сонгоно гэсэн заалт бий. Гэтэл том тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүсийг иргэд шууд сонгож байгаа ч авсан санал нь нам руугаа шилжиж байна. Тэгэхээр энэ чинь шууд сонголт биш юм биш үү. Тойрог байгуулахдаа ямар зарчим баримтлах вэ. Хууль зөрчсөн албан тушаалтнуудад ямар хариуцлага хүлээлгэх вэ. Тухайлбал, их, дээд сургуулийн багш нар оюутнууддаа оноо өгөөд саналыг нь өгүүлдэг.

Л.Энх-Амгалан: -Тойрог байгуулахдаа хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, нэгийг харгалзана. Хамгийн чухал нь зэргэлдээх сум, дүүргүүдийг нэг тойрог болгоно. 2016 оных шиг цойлдож байгуулахгүй. Сонгуулийн хуулийн төсөлтэй хамт нэлээд хэдэн хуулийн төсөл өргөн барьсан. Тухайлбал, хариуцлагын асуудлыг төрийн албаны, Авлигалын эсрэг, Зөрчил, Эрүүгийн хуульд оруулахаар төсөл бэлтгэсэн.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: -Зөрчлийн хуулиар бүх хариуцлага тооцогдоно. Тухайлбал, төрийн албанд ажиллах эрхийг нь гурван жилээр хасах гэх мэт зохицуулалтууд бий. Мөн одоо нэмээд Зөрчлийн хуувьд өөрчлөлт оруулахаар өргөн барьчихсан байгаа. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)