Х.Болорчулуун: 50+26 хувилбарыг дэмжихгүй

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Х.Болорчулуун: -Сонгууль бүрийн өмнө сонгуулийн хуулиа өөрчилдөг жишиг тогтож байна. Хөгжилтэй орнуудад хоёр сонгуулийг нэг хуулиар зохион байгуулдаг юм билээ. Сонгуулийн хууль энгийн иргэдэд энгийн ойлгомжтой байх ёстой. Гэтэл 50+26 хувилбараар орж ирж байна. Улс нэг тойрогт 26 хүн нэр дэвшүүлнэ гэж байна. Энэ хувилбарыг дэмжихгүй байна. 2016 онд гарсан алдаа дутагдлыг хэр зассан бэ. ИТХ, УИХ-ын сонгууль хамт явуулахад нэлээд маргаан гарч байсан. Бие даагчдыг бүртгэх хугацааны хувьд хугацаагаар нь хавчиж болохгүй шүү. Регистрийн дугаар нь өөрчилнө гэсэн мэдээлэл гарсан. Энэ нь хардлага төрүүлж байгаа шүү.

Л.Энх-Амгалан: 2016 онд сонгуулийн тойргийг яаж хуваарилсныг санаж байна уу. Сум алгасч тойрог зурж байсан. Сонгогчдын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээнээс хамаарч, зэргэлдээ байхаар төсөлд тусгасан. Мөн сонгуультай холбоотой маргааныг тухайн жилд нь шийдвэрлэж байхаар тусгасан. Дээд шүүхийн тогтоолоор хүртэл УИХ-ын гишүүн болж байсан тохиолдол бий. Шилжилт хөдөлгөөнийг зогсоох талаар нарийн зохицуулалт оруулсан. Энэ мэтчилэн алдаа дутагдлыг засаж залруулсан.

УБЕГ-ын дарга Б.Баасандорж: -Улсын бүртгэлийн багц хууль батлагдсан. Энэ хуулийн дагуу иргэний үнэмлэхийн загварыг Засгийн газраар батлуулна. Регистрийн дугаарыг хүчингүй болгохгүй. Гэрийн хаяг, регистрийн дугаарыг хязгаартай мэдээлэл гэдгийг оруулна. Харин иргэний үнэмлэхийг нэг дор солихгүй. Хуучин иргэний үнэмлэх хүчинтэй хэвээрээ байна. Харин шинэ үнэмлэхийг 16, 25, 45 насанд нь олгох юм.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн:- Бие даагчид болон намаас нэр дэвшигчдийн шаардлагыг адилхан болгосон. Хугацаа болон шаардлагын хувьд бүх нэр дэвшигч адилхан болсон.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)