Ц.Мөнх-Оргил: Энэ тогтолцоог яаж ч тайлбарлаад Үндсэн хуультай зөрчилдөнө

Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авч байна.

Ц.Мөнх-Оргил: -Энэ тогтолцоог яаж ч тайлбарлаад Үндсэн хууль зөрчиж байгаа. Сарын өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа холимог тогтолцоог оруулах гэсэн ч дэмжигдээгүй. Би бол тэр саналыг дэмжиж байсан. Гэтэл одоо сарын өмнөх юмаа мартаад холимог тогтолцоогоор сонгууль явуулах гээд байх юм. Том тойрогт нэр дэвшиж байгаа хүний санал нам руу очих замаар сонгогдох эсэх нь шийдэгдэж байгаа учраас 2016 оны Цэцийн шийдвэртэй зөрчилдөнө. Үнэхээр л мажоритар тогтолцоо юм бол Д.Эрдэнэбат гишүүний хэлж байгаа шиг том тойргоос сонгогч 26 хүнийг сонгох ёстой. 

Хүнийг сэтгэцийн өөрчлөлттэй эсэхээр нь ялгаж нэр дэвшүүлж болохгүй. Нэр дэвшигч сэтгэцийн өөрчлөлттэй эсэхээ тодорхойлуулах юм. Намайг ч зарим нь сэтгэцийн хувьд эрүүл гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байж болно шүү дээ. 

Л.Энх-Амгалан: -Цэц дээр унана гэж их ярих юм. Би үүнийг ойлгохгүй байгаа. Цэц юу гэж шийдэхийг яаж урьдчилж мэдээд байгаа юм бэ. Энэ бол мажоритар тогтолцоо. Жагсаалтад байгаа нэр дэвшигчдийг сонгогчдоороо эрэмбэлүүлнэ. Тиймээс Үндсэн хуультай зөрчилдөхгүй гэдгийг судлаачид хэлж байгаа. Тэр нэр дэвшигчид тавьж байгаа сэтгэцийн өвчтэй эсэхээ тодорхойлуулах гэдэг саналыг Засгийн газраас өгсөн. Ер нь нэр дэвшигчдэд тавих шаардлагыг өндөрсгөж байгаа. Энэ хүрээнд л орж ирсэн заалт гэж ойлгож байгаа. Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс тодорхойлолт авна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)