Ж.Батзандан: Эрх баригч нам сэтгэцийн эмгэгтэй гэх үндэслэлээр хэнийг ч өрсөлдүүлэхгүй байж болох нь

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Ж.Батзандан: -ШИНЭ намын хувьд 26 гишүүнийг нэг тойргоос сонгох хувилбарыг зөв үү, буруу юу гэдгийг судалж байна. Улсыг таван бүсэд хувааж, 26 гишүүнийг сонгох нь зөв гэж бодож байгаа. Сэтгэцийн өөрчлөлттэй, эрүүгийн хариуцлагад татагдсан хүмүүсийг оруулахгүй гэж байна. Н.Энхбаярыг сэтгэцийн өөрчлөлттэй гэж нэг удаа оруулаагүй тохиолдол бий. Өөрөөр хэлбэл, эрх баригч нам хэнийг ч сонгуульд оролцуулахгүй байх боломж бүрдэнэ гэж харж байна. Зөрчлийн хуулийг зөрчсөнийх нь төлөө нэр дэвшигчийн эрхийг хязгаарлаж болохгүй. Харин эрүүгийн хууль зөрчсөн бол хязгаарлаж болно. Энэ талаар анхаараарай. Улс төрийн сонгуулийг мөнгөтэй хүмүүсийн уралдаан болсныг өөрчлөөрэй. Сонгуулийн зардлыг бууруулахад анхаарлаа хандуулаарай.

Л.Энх-Амгалан: -Хууль санаачлагчдын боловсруулсан тогтолцоо нь улс орны хөгжлийн бодлогод нийцнэ гэж байгаа юм. Бид өмнө нь жижиг мажоритараар олон удаа сонгууль явуулсан. Бүсчлэх нь хоёр дахь хувилбар. Мажоритарын таван хувилбараас аль нь зөв бэ гэдгийг л сонгох хэрэгтэй. Сонгуулийн хуулиар таван төрлийн 13 хэвлэмэл хуудас тараадаг байсныг 7 төрлийн 3 хэвлэмэл хуудас тараадаг болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)