Г.Тэмүүлэн: Хувь тэнцүүлэх зарчим орчихсон байхад мажоритар гэж тайлбарлах нь утгагүй

Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авч байна.

Г.Тэмүүлэн: -Үндсэн хуулийн Цэц 2016 онд шийдвэр гаргахдаа хувь тэнцүүлэх нь Үндсэн хууль зөрчиж байна гэж дүгнэсэн. Энэ удаад ч хувь тэнцүүлэх гэж байна. Яаж ч тайлбарласан дотор нь хувь тэнцүүлэх зарчим орчихсон байхад мажоритар гэж тайлбарлах нь утгагүй. Тэгэхээр үүгээрээ баталлаа гэхэд Цэц дээр маргаан үүсэх эрсдэлтэй. Хэрэв ийм зүйл болбол 2016 оныхоо хуулиар сонгууль явуулах болно. Энэ эрсдэлийг яаж тооцож байгаа вэ?

Л.Энх-Амгалан: -Бусад улсын туршлагыг судлахаар энэ тогтолцоогоор сонгууль явуулж байгаа 30 гаруй улс бий. Энэ бол нээлттэй жагсаалттай тогтолцоо. Харин нам 26 нэр дэвшигчдээ жагсааж танилцуулахдаа цагаан толгойн үсгийн дарааллаар нь жагсаана. Түүнээс иргэд сонгоод сонголтоороо эрэмбэлнэ. Энэ тогтолцооны нэг давуу тал нь иргэдийн сонгогч гээгддэггүй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)