Гадаадын хөрөнгө оруулалт өнгөрсөн оноос 6 хувиар буурчээ

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын цэвэр дүн оны эхний 10 сарын байдлаар 1.56 тэрбум ам.доллар буюу өнгөрсөн оноос 6 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх нь нэг төслөөс хамааралтай буюу Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт 75-80 орчим хувийг бүрдүүлж байгаа юм. 

Өөрөөр хэлбэл, манай улсын экспортын 90 хувь нь уул уурхайгаас хамааралтай. Манайхтай ижил түвшний бусад улстай харьцуулбал, ДНБ-д эзлэх гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ нь 1.2 орчим хувьтай тэнцдэг бол Монгол Улсын хувьд 15-16 хувьтай байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)