Ш.Раднаасэд: Цэцийн шийдвэр гэдэг бол хууль

Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авч байна.

Ш.Раднаасэд: -2016 оны нөхцөл байдал давхцана гэж үзэж байгаа. Л.Энх-Амгалан гишүүн Цэц ямар шийдвэр гаргахыг яаж мэдээд байгаа юм гэлээ. Цэцийн шийдвэр гэдэг бол хууль. 2016 оны шийдвэр нь хүчин төгөлдөр байгаа. Тиймээс энэ тогтолцоо Үндсэн хуультай зөрчилдөнө. Олон хүн байгаа газар олон мандаттай байх ёстой гэдэг. Удахгүй мандатын тоо тогтоохдоо яаж хандах вэ. Говь-Алтай аймаг бол газар нутгийнхаа хэмжээгээр хоёрт ордог аймаг. Миний тойрогт засаг захиргааны 20 нэгж бий. Гэтэл зарим гишүүд долоон нэгжийг төлөөлж байгаа. Говь-Алтай аймагтай адил ганцхан мандаттай аймгууд бий. Төсөв батлахаар олон мандаттай аймаг ахиу төсөв авдаг. Нутагтаа эзэн болоод сууж байгаа хүмүүс хохирох ёсгүй. Эсвэл хүн ам цөөтэй газраа Монголын төр хаяж байгаагаа зарлах хэрэгтэй.

Л.Эхх-Амгалан: -Мандатын тоо сонгуулийн тогтолцоо ямар байхаас шалтгаална. Говь-Алтай аймаг 38 мянган сонгогчтой. Бусад ойролцоо сонгогчтой аймаг нь 2 мандаттай байгаа. Нэг УИХ-ын гишүүн хэдэн хүн төлөөлөх ёстой вэ гэдгийг тооцохоор 28-30 мянган хүн төлөөлөх ёстой. Ер нь маш тодорхой томъёололтой болох ёстой гэж үзэж байгаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)