Л.Энх-Амгалан: Хувилбарыг 60+16 болгож өөрчлөх боломжтой

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Н.Учрал: -Нэг зүйл дээр саналаа хэлмээр байна. Би Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийн үеэр ч холимог тогтолцоог оруулах нь зөв гэсэн байр суурьтай байсан. Тиймээс энэ удаагийн 50+26 хувилбарыг дэмжиж байна. Яагаад гэвэл иргэдэд баялгийг тэгш хуваарилж, улс орныг бүсчлэн хөгжүүлэх ёстой гэсэн хүлээлт бий. Харин жижиг 76 тойргоос сонгогдсон гишүүд өөрсдийнхөө л тойргийг ярьсаар байдаг. Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоог органик хуулиар тогтооно гэж заасан. Мөн Цэцийн шийдвэр шууд сонголт хийгээгүй гэдэг үндэслэлээр гарсан. Харин одоогийн хувилбар шууд сонголт хийж байгаа учраас зөрчилдөхгүй гэж бодож байна. Холимог хувилбараар сонгууль явуулдаг 28 улс байна. Улсын хэмжээнд нэр хүндтэй хүнээ сонгодог. Бидний жишээ авдаг орнууд байгаа юм. Одоо 60+26 хувилбар байж болох уу.

Л.Энх-Амгалан: -Хувилбарыг өөрчлөх боломж бий. 60+16 болгох сонголт нээлттэй. Хэлэлцүүлгийн үеэр шийдвэрлэх байх.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)