О.Содбилэг: Нэр нь мажоритар, зарчим нь пропорционал л байна шүү дээ.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

О.Содбилэг: -Сонгуулийн хууль иргэдэд хамгийн ойлгомжтой, логикийн зөрчилгүй байх ёстой гэж бодож байна. 2012-2020 оны хооронд 230 мянга орчим залуу сонгогч орж ирсэн. Энэ хүмүүс 50+26 хувилбараар сонгууль өглөө гэж бодоход 926 хүнээс нэг хүн сонгохоос гадна өөрийнхөө тойргийн нэг хүнийг сонгох юм байна. Энэ бол ойлгомжгүй хувилбар. Нэг цаасан дээр жагссан цөөн хүнээс сонголтоо хийх хэрэгтэй. 2016 оны сонгууль их ойлгомжтой болсон шүү дээ. Дөрвөн хуудас цаасан дээр битүү жагссан хүнээс сонголт хийхэд хэцүү. Олон хүнээс хэнийг нь яаж мэдэж сонгох вэ. Адилхан нэртэй олон хүн байдаг шүү дээ. Нэр нь мажоритар хэрнээ зарчим нь пропорционал байна шүү дээ.

Л.Энх-Амгалан: Сонгогчдын боловсрол дээшилж байгаа гэж бодож байна. Бид мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллаж зөвлөгөө авсан. Сонгогчийн сонгох эрхийг баталгаажуулах нь хамгийн чухал гэдгийг зөвлөж байгаа. Иргэд ч сонголтгүй сонгууль хийж байгааг шүүмжилдэг. Иргэдийн итгэлийг даасан хүнээ сонгох боломжгүй байна гэдэг. Тиймээс ийм хүмүүсээ сонгох эрхийг нь иргэдэд өгөхөд яагаад болохгүй гэж. Улсын хэмжээний болоод тойргийн төлөөллөө сонгоно. Үүнд ойлгохгүй юм юу байна вэ. Иргэдэд чөлөөтэй, шууд сонгох эрхийг нь өгч байгаа шүү дээ.

О.Содбилэг: -26 хүнээс нэгийг нь сонголоо гэхэд 25-ыг нь яаж сонгох гээд байгаа юм бэ. Хүмүүсийн ярьж байгаа шиг нэг хүний авсан саналаар өөр хүн сонгогдох боломжтой юм биш үү.

Л.Энх-Амгалан: -26 хүнээс нэг хүнийг нь сонгоно. Олон санал авснаараа буюу Хүрэлсүх 500 мянга,  Л.Оюун-Эрдэнэ 400 мянга, Л.Энх-Амгалан 300 мянга, Д.Сарангэрэл 200 мянга гэх мэтчилэн жагсаад явна.

Ө.Энхтүвшин: -Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр сурталчилгаа хийх хориотой шүү.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)