Зураач Б.Одмэргэний шинэхэн үзэсгэлэн энэ сарын 9-нд нээлтээ хийнэ

Зураач Б.Одмэргэний шинэхэн үзэсгэлэн  9-ний даваа гаригт 18.00 цагаас Төв шуудангийн өмнө байрлах МУЭ-ийн танхимын 2 давхарт байрлах "Сэнгэраги" Арт Галерейд нээгдэнэ. Тэрээр Монголын шог зургийн ноён оргил Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Цэвэгийн Байдын хүү юм. Монгол "Шишкин" гэж анх нөхдийнхөө дунд нэршсэн нэр нь одоо түүний бас нэгэн том тодотгол болжээ. Энэ удаагийн үзэсгэлэнг та үзэж сонирхохоос гадна хүссэн зургаа худалдан авч өөрийн гэр орон, ажил оффисоо чимэх боломжтой юм шүү. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)