Д.Трамп Саудын Арабын хаантай утсаар ярьжээ

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр Саудын Арабын хаан Салмантай утсаар холбогдож, АНУ-ын Флорида мужийн тэнгисийн цэргийн нисэх онгоцны буудалд гарсан буудлагын хэргийн талаар ярилцжээ. Энэ сарын 6 буюу өчигдөр өглөө АНУ-ын зүүн өмнөд биеийн Флорида мужийн тэнгисийн цэргийн нисэх онгоцны Пенсакола буудалд буудалцаан болж гал нээсэн этгээд зэрэг 4 хүн амиа алдаж, 7 хүн шархадсан юм. Флорида мужийн дарга хэвлэлд хандан хэлэхдээ "Гал нээсэн этгээд Саудын Арабын цэрэг бөгөөд тэнгисийн цэргийн нисэх онгоцны Пенсакола буудалд сургалтад хамрагдаж байсан" гэжээ.

Мөн өдөр Д.Трамп олон нийтийн сүлжээгээр "Өнөөдөр өглөө Салман надтай утсаар холбогдож, энэ удаагийн хэргийн явцад амиа алдсан, шархдсан хүмүүсийн ойр дотнынхонд эмгэнэл илэрхийлсэн" хэмээн мэдэгджээ. Саудын Араб бол АНУ-ын Ойрхи Дорнод дахь чухал холбоотон юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)