Залуучуудад зориулсан “Идэвхжилтийн төв”-ийн нээлт боллоо

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар хамтран “Идэвхэжсэн-2030” төслийн хүрээнд залуучуудад зориулсан “Идэвхжилтийн төв”-ийн үйл ажиллагааг нээлээ. 

Идэвхжилтийн төв нь залуучуудад өөрийн санаагаа бодитоор хэрэгжүүлэхэд туслахаас гадна хэрэгтэй мэдээлэл, загвар, үйлчилгээгээр хангах бөгөөд уг төв нь эдгээр санаагаа бусад залуустай хамтран хэрэгжүүлэх боломжийг олгох аж.

Залуучууд та бүхнийг Идэвхжилтийн төвөөр зочилж, өөрт байгаа санаагаа бодитоор хэрэгжүүлэхэд дэмжлэг авахыг урьж байна. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)