ФАКТ: GenZ-ийн тухай ТАВАН БАРИМТ

"Generation Z" гэж хэнийг хэлж байна вэ?

1997 оноос хойш төрсөн 21 хүртэлх насны залуу хүнийг "Generation Z" хэмээн нэрлээд буй. Өнгөрсөн хорин жил "Милленниал"-ын эрин үе байсан бол одоо GenZ нар дэлхийд өөрчлөлт авчирна гэж үзэж байгаа юм. Тэдний тухай сонирхолтой таван баримтыг хүргэе. 

1.Асуудлыг алгас

Тэдэнд "мэдэхгүй" аливаа жижиг асуудал гарч ирвэл толгойгоо гашилгаж, цагаа үрдэггүй. Тэдний амьдрал дэлхийтэй хөл нийлүүлэн, дижитал дэлгэц дээр өнгөрдөг учир "мэдэхгүй" зүйл үгүй. Наад зах нь Гүүгл, Википедиа бол тэдний хувьд бурхан л гэсэн үг. Бүх төлөвлөгөө, ажил, амьдрал нь цахим ертөнцөөс бүрэн хамааралтай гэхэд буруудахгүй. 

2.Хувь хүндээ хөрөнгө оруулах

Тэдний хувьд хувь хүн хамгийн чухал. Өөрийн бие хүн болж төлөвших явцах ихээхэн анхаарал хандуулдаг. Тиймээс хувь хүнээ хэрхэн хөгжүүлэх тухай сонирхолтой санаа, контентууд зөвхөн энэ үеийнхний тусламжтай гардаг болсон. "GenZ" өөрөө судалгааны томоохон дата юм.   

3. Ярих урлаг

Хаана, хэнтэй, хэрхэн ярих нь тэдний гол зэвсэг. Тэр тусмаа хоолойны өнгө ямар байхыг нь орхидоггүй. Тэд хоолойгоороо өөрсдийгөө илэрхийлнэ гэж үздэг. 

4. Видео, видео бас дахин видео

Орчин үеийн томоохон видео зах зээлийг GenZ л бий болгож байгаа юм. Хүссэн бүхнээ бусадтай хуваалцахдаа тэд видеог ашиглаж буй. Тэдний хувьд видео, видео бас дахин видео. Юүтүб бол тэдний ертөнцийн хүчирхэг хэсэг. Та ч гэсэн дэлхийн ертөнцөөр тархсан алдартай залуусын влогийг үзэж байсан л биз дээ...   

5. Нөлөөлөх урлаг

Магадгүй та ямар нэгэн бизнес эрхэлдэг бол ашиг орлого, амжилтдаа тэдний нөлөөллийг ашиглаж болох юм. GenZ ямар ч зүйлд нөлөөлөхдөө гарамгай. Өөрт таалагдсан контентыг хаана ч гараагүй шинэлэг санаагаар илэрхийлж чадна. Энэ бол тэдэнд байгалиас заяасан гайхамшигт өгөгдөл юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)