"Хурд", "Харанга" хамтлагийнхан 14 цагт тоглолт хийнэ

 "Хурд", "Харанга" хамтлагийн тоглолт өнөөдөр 14:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд болно. Хоёр хамтлагийн уран бүтээлчид нийт 10 гаруй уран бүтээлээ үзэгчдэд хүргэх юм байна. Тоглолт үнэ төлбөргүй бөгөөд хүссэн хүн болгон төв талбайд ирж үзэх боломжтой. 

Энэ өдөр Монголын Ардчилсан Холбоо анхны цуглаанаа  хийж олон намын систем тогтоох, хүний эрхийг дээдлэх, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө 1990 оны эхний хагаст багтаан явуулах, хэлмэгдэгсдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох зэрэг 13 зүйлийн шаардлага тавьснаар Монголд ардчилсан хувьсгал эхэлснийг зарлан тунхагласан түүхтэй.

Түүхэн энэ өдрийг тохиолдуулан "Хурд", "Харанга" хамтлагийнхан ийнхүү тоглолтоо хийж байгаа юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Huligaan lhagvaa

    0 0 Хариу бичих