Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн хуульд тавьсан хоригийг дэмжлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. МАН-ын бүлэг энэ асуудлыг өчигдөр ээлжит хуралдаанаараа хэлэлцэн Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан хоригийг нь хүлээн авч, бусдыг нь хүлээж авахгүй байх шийдвэр гаргасан юм. Үүний дагуу Төсвийн байнгын хороо шийдвэрээ гаргаж Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан хоригийг нь хүлээн авлаа.

Харин бусад асуудалд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаас татгалзлаа. Ерөнхийлөгчийн хоригийг нөгөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)