ИНФОГРАФИК: Нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгаруулалтаар тэргүүлэгч улсууд

Нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгаруулалтаар Арабын хойгийн орнууд тэргүүлж байна. Катарын нэг иргэнд жилдээ 38 тонн, Саудын Арабт бол 18.5 тонн хүлэмжийн хий ногдоно. Гэхдээ эдгээр улсууд дэлхийн хэмжээнд том бохирдуулагч биш юм. Үнэндээ хүн ам ихтэй гурван улс болох Хятад, Энэтхэг, АНУ хамгийн ихээр хүлэмжийн хий ялгаруулдаг.

АНУ-тай хамт Канад, Австрали зэрэг аж үйлдвэржсэн орнууд том бохирдуулагчийн тоонд багтана. 2018 онд эдгээр орны оршин суугч тус бүр 16 тонн хүлэмжийн хий ялгаруулж байжээ. Тэгвэл Германы нэг иргэнд жилдээ 9 тонн гаруй СО2 ногдож байгаа нь Европ дахь хамгийн өндөр үзүүлэлт. 

Агаарт CO2 ялгарах нь дэлхийн дулаарлын гол шалтгаануудын нэг юм. Аж үйлдвэрийн хувьсгал хүртэл агаар мандалд эзлэх хүлэмжийн хийх агууламж харьцангуй тогтвортой байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)