Өмнөд Солонгосын “Parasite” кино “Алтан бөмбөрцөг”-т нэр дэвшлээ

Энэ жилийн тухайд дэлхийн кино урлагийн ертөнцөд шуугиан тарьсан нэгэн үйл явдал бол яах аргагүй Өмнөд Солонгосын найруулагч Бон Жүн О-гийн Parasite буюу “Шимэгч” бүтээл байлаа.

"Шимэгч" Каннын кино наадамд нээлтээ хийж, тэргүүн дээд шагналыг хүртэж, АНУ-аас хамгийн их орлого олсон гадаад бүтээлээр шалгарч, олон амжилтыг үзүүлсэн. Тэгвэл энэ удаа тус кино 77 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” кино наадамд “Шилдэг найруулагч”, “Шилдэг кино зохиол”, “Шилдэг гадаад хэл дээрх кино” гэсэн гурван төрөлд нэр дэвшжээ.   



Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)