Аякс 10 оноотой мултарч, “Интер” “Барса”-гийн нөөц багийг барсангүй

-Өнгөрсөн шөнө ямар багууд хасагдах шатанд үлдэв-

“Аваргуудын лиг”-ийн хэсгийн шатны сүүлийн тоглолтуудын эхний хэсэг өнгөрсөн шөнө явагдаж, хасагдах шатанд үлдэх багуудын нэрс тодорлоо.

Италийн “Интер” талбайдаа Л.Мессигүй “Барса”-г баралгүй 1:2-оор хожигдож, маш сайхан боломжоо тавиад туусан бол “Аякс” 10 оноотой, бөмбөгний зөрүү +6 хэрнээ хасагдаж, хамгийн азгүй багаар тодорлоо. Үүнээс өмнө 2012-2013 оны “Челси” 10 оноотой мултарч байсан бол “Наполи” 2013-2014 оны улиралд 12 оноотой мултарч хамгийн азгүй баг болж байв.

Оросын аваргыг тасархай тэргүүлж буй “Зенит” мөн хасагдах шатанд шалгарч чадсангүй. Бүр “Европа лиг” ч үгүй хоцорлоо.

Өчигдрийн тоглолтуудын дараа “E” хэсгээс  “Ливерпүүл”, “Наполи”, “F” хэсгээс “Барселона”, “Борусси” Д, “G” хэсгээс РБ “Лейпциг”, “Лион”, “H” хэсгээс “Валенси”, “Челси” багууд хасагдах шатанд үлдлээ.     

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)