Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хуралдаан боллоо

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит хуралдаан Төвбанкинд боллоо. Хуралдаанаар доорхи асуудлыг хэлэлцсэн байна. 

-“Монгол Улсын ногоон таксономи”-ийг батлуулах тухай
-Макро эдийн засгийн төлөв байдлын тухай
-Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 2020 оны хурлын товыг тогтох тухай

Хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу “Монгол Улсын ногоон таксономи”-ийг Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга болон Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал нарын хамтарсан тушаалаар батлахаар тогтов. Түүнчлэн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 2020 оны ээлжит хуралдааныг 2 сарын 18, 5 сарын 12, 9 сарын 8, 12 сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулахаар урьдчилсан байдлаар товлов.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)