BTS хамтлаг ирэх оны хоёрдугаар сард шинэ уран бүтээлээ гаргана

Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг хамгийн сүүлд өнгөрсөн дөрөвдүгээр сард “Boy with luv” дуугаа гаргасан. “Boy with luv”-ийн тухайд хамтлагийнхан өөрсдийн алдар нэр, амжилтыг бэлэгшээж хамгийн анх амжилтад хүргэж байсан “Boy in love” дуутайгаа холбоотой бүтээл гаргасан юм.

Түүнээс хойш хамтлаг шинэ дуу гаргаагүй ч олон улсын аялан тоглолт,  хөгжмийн наадам зэрэг үйл ажиллагаануудад оролцож байв. Харин энэ удаа хамтлагийн эргэн ирэлт, шинэ цомгийн тухай сураг гарлаа.

Тодруулбал, тэдний шинэ дуу ирэх  2020 оны хоёрдугаар сард гарах төлөвлөгөөтэй байгаа аж. Хамтлагийнхны харьяалагддаг “Bighit entertaiment”-аас ч төлөвлөгөөнд оруулсан тухай мэдэгдсэнийг Өмнөд Солонгосын “Soompi” агентлаг мэдээллээд байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)