Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагт Монголын залуу эрдэмтэн судлаачдын VI чуулган “Новотел” зочид буудалд болно.

-С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээгийн гэр бүлийнхэн Улсын ерөнхий прокурортой уулзана.

10.30 цагт Хот байгуулалт, хөгжлийн газраас зөвшөөрөлтэй барилгын жагсаалтын талаар мэдээлнэ.

11.00 цагт  Үндэсний Статистикийн Хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны 11 сарын статистик мэдээллийг танилцуулна. 

- ДЭМБ-аас Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хэрэглэх Осельтамивар эмийг эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгнө. 

- “Байгаль орчинд үзүүлэх авлигын үр дагавар” хэлэлцүүлэг “Корпорейт” зочид буудалд болно.

-Монголын Уран зургийн галерейд “Хүний эрх, эрх чөлөө” шог зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

12.00 цагт ҮХЦ-ийн гадна талбайд “Ялгаварлалыг Хариуцлагажуулья” нэгдлээс ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярыг огцруулахыг шаардаж, жагсаал зохион байгуулна. 

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлнэ. 

12.30 цагт ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн I байранд Шинжлэх ухааны гавьяат ажилтан, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Дамдинсүрэнгийн Цэвээндоржийн 70 насны ойн баярын ёслол болно.

15.00 цагт Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар хот дахь Энэтхэгийн соёлын төвөөс “Монгол, Энэтхэг улсын өнгөрсөн-Одоо-Иирээдүй” гар урлал, уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)