Гудамжны зураач Бэнскигийн барьсан “Зул сарын бэлэг”

Олон улсад нэр нь түгсэн, тааварлашгүй бүтээлүүдийг үргэлж сэдэн, хүмүүсийг гайхшруулж байдаг, чөлөөт уран бүтээлч Бэнски ээлжит бүтээлээ “Зул сарын бэлэг” болгон дэлгэжээ.

Гудамжны сандал дээр унтаж буй орон гэргүй нэгний хөлөөс эхлэх цаа буга бүхий зул сарын баярыг илэрхийлэх зургийг харсан хүнд олон мэдрэмжийг нэгэн зэрэг өгөхөөр хүчтэй. Хийц энгийн ч илэрхийлэх санаа маш хурц зургийг л тэр зурсаар ирсэн. Улмаар Бэнскигийн шинэ зургийн бичлэгийг инстаграм нэг сая гаруй хүн үзэж, сонирхоод байна.  Бичлэг бүтнээр нь ЭНД дарж үзнэ үү. 

Сонирхуулахад, Бэнски гэдэг нэр бол түүний уран бүтээлийн нууц нэр юм. Түүний жинхэнэ нэрийг хэн ч мэдэхгүй. Тэрбээр хамгийн сүүлд 2018 онд Сотебигийн дуудлага худалдаагаар “Бөмбөлөгтэй охин” бүтээл нь зарагдах төдийд зураг жаазан дотроо тал хүртлээ зүсэгдсэн явдал байсан юм. Энэ нь түүний зургийг бүр ч үнэд хүргэж, ихээхэн шуугиан тарьсан.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Banksy

    2 0 Хариу бичих