С.Жавхлан: Гадаа жагсаал хийж байгаа залууст тодорхой хариу өгч болохгүй юу

НИТХ-аас автомашины зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэн шийдвэрийг эсэргүүцэж, төрийн бус байгууллагууд автомашинтай жагсаал зохион байгуулж байна. УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөө өглөө уг жагсаалд оролцож, дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр чуулганы хуралдаан эхлэх үед энэхүү жагсаалд анхаарлаа хандуулж байгаа эсэхийг УИХ-ын дарга Г.Занданшатараас асуулаа. 

С.Жавхлан: -Гадаа айхтар жагсаал болж байна. Үүнд УИХ анхаарлаа хандуулж байгаа юу. Энэ хүмүүст бодитой хариу өгөөд, гараад уулзах хэрэгтэй. Жагсаал хийж байгаа залуучууд ардаа ажил амьдралтай л байлгүй. Гаргасан буруу шийдвэрээ цуцлаад яаралтай арга хэмжээ аваад учир зүйг нь олчихож болдоггүй юм уу.

Г.Занданшатар: -Автомашины зам ашигласны төлбөрийг нэмсэн НИТХ-ын шийдвэрийг эргэж харах чиглэлийг өнгөрсөн даваа гаригт Ерөнхий сайд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу нийслэлийн Засаг даргад өгсөн. Гурав хоногийн дотор багтаан шийдвэрлэх үүрэг өгсөн. НИТХ энэ сарын 26-нд хуралдаж энэ асуудлыг хэлэлцэхээр болсон. Тэгэхээр үндсэндээ хариу өгчихсөн гэсэн үг.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)