Мастерс 2019: Г.Хэрлэн аваргын төлөө шалгарч үлдлээ

БНХАУ-ын Чиндао хотноо өнөөдөр эхэлсэн Олон улсын жүдо бөхийн холбооны “Мастерс” тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд барилдсан ОУХМ Г.Хэрлэн алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Тэрээр хагас шигшээд Израилийн Баруч Шмайловыг ялсан байна. Энэ жинд барилдсан манай нөгөө нэг бөх ОУХМ Ё.Басхүү хүрэл медалийн төлөө Баруч Шмайловтой барилдана. Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө барилдана.

Одоогийн байдлаар хагас шигшээ барилдаанууд үргэлжилж байгаа бөгөөд тодорхой болсон байдлыг хүргэж байна.

 

Эмэгтэй

48 кг

Дистриа Красники /Косово/-Мөнхбатын Уранцэцэг /Монгол/

Ганбаатарын Наранцэцэг /Монгол/-Маруса Стангар /Словен/

Алтын төлөө

Дистриа Красники-

52 кг

А.Бучард /Франц/-Гуиффрида Одетте /Итали/

Н.Кузютина /ОХУ/-Аи Шишимэ /Япон/

Ким Жин А /БНАСАУ/-Лиен Чен Лин /Хятадын Тайвань/

Момо Томоаки-Цукаса Ёшида /Хоёул Япон/

Эрэгтэй

60 кг

Р.Нагаяма /Япон/-Ширафудин Лютфиллаев /Узбекистан/

Елдос Сметов /Казахстан/-Франциско Гарригос /Испани/

66 кг

Адриан Гомбоч /Словен/-Мануэль Ломбардо /Итали/

Баруч Шмайлов /Израиль/-Ганболдын Хэрлэн  /Монгол /

Алтын төлөө

Г.Хэрлэн-М.Ломбардо

 Жин бүртээ дэлхийн чансааны эхний 16-д бичигдсэн шилдэг жүдочдыг оролцуулдаг уг тэмцээн энэ жилээс өргөжиж эхний 32 бөхийг оролцуулдаг болоод ббайгаа.

Тэмцээнд 67 улсын эрэгтэй 228, эмэгтэй 218, нийт 446 жүдоч оролцож байна. Манай улсаас уг тэмцээнд эрэгтэй 13, эмэгтэй долоон жүдоч барилдана.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)