"Богд хаан-2019" оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо

Богд хааны түмэн өлзий гийсний 150 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойд зориулсан “Богд хаан 2019” оюутны эрдэм шинжилгээний бага хурал хоёр дахь жилдээ амжилттай болж өндөрлөжээ. Богд хаан, Богд хаант Монгол Улсын үе болон Богд хааны ордон музейтэй холбоотой бүх чиглэлийн судалгааны ажлын явц, үр дүнг танилцуулах, цаашид судалгаа шинжилгээний бүтээл туурвих урам зориг өгөх, шилдэг судлаач оюутныг урамшуулах залуу хойч үеийг эх түүхээ хүндэтгэх бахархлыг төлөвшүүлэх зорилготой энэхүү эрдэм шинжилгээний хурлын тэргүүн байрт МУИС-ийн оюутан Н.Баасанхүү “VIII Богдын зохиол бүтээлийн төгсгөлийн үг дэх нэрийн тухайд” илтгэлээрээ шалгарчээ.

Дэд байрт МУИС-ийн оюутан М.Номин VIII Богдын байгаль хамгаалахтай холбоотой нэгэн лүндэнг задлан шинжлэх нь” гутгаар байрт МУИС-ийн оюутан Д.Ринчендорж “VIII Богдын “Цагаан болор толь” зохиолд архины гэм хорыг өгүүлсэн нь”, дөтгөөр байрт МУИС-ийн оюутан Ж.Цэдэнсодном “VIII Богд Жавзандамба хутагтын гэгээрүүлэх үйл ажиллагаа”, тавдугаар байрт МУИС-ийн оюутан Х.Уянга “VIII Богд Жавзандамба хутагт: Гадныхны нүдээр” сэдэвт илтгэлүүдээрээ тус тус шилдгээр шалгарсан байна. Эдгээр илтгэлийг товхимол болгон хэвлэж олны хүртээл болгох ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)