Хар тамхи зөөвөрлөсөн Нигерийн иргэдэд 3-6 жилийн ял оноолоо

Монгол Улсын хилээр их хэмжээний хар тамхи нэвтрүүлж, бусдад худалдсан гэх хэргээр саатуулагдан шалгагдаж буй Нигерийн иргэдэд холбогдох шүүх хурал өчигдөр боллоо. 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Холбооны Бүгд Найрамдах Нигери улсын иргэн Адекола Олавасен Азеезэд 6 жил, Анози Дарлингтон Донд 3 жил, Монгол Улсын иргэн У.Ариунзулд 3 жилийн хорих ял тус тус оноож шийдвэрлэлээ.

Тэд Монгол Улсад англи хэлний сургалтын төвд ажиллаж байсан бөгөөд бүлэглэн сэтгэцэд нөлөөт, мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлж, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэг үйлджээ. У. Ариунзул нь дээрх гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон аж.

Хэргийг эргэн сануулбал, 2019 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Нигерийн гурван иргэн, тэр дундаа сургалтын төвийн багш, 31 настай Адекола Олавасен нь хар тамхи илгээмжээр авсныг илрүүлж, баривчилсан. Ингэхдээ түүний шуудан илгээмжээс ICE буюу “мөс” гэх 500 сая төгрөгийн үнэ бүхий хар тамхийг хураан авсан юм. Өөрөөр хэлбэл, дээрх этгээдүүд англи хэлний сургалтын төвд ажиллаж байсан бөгөөд бүлэглэн сэтгэцэд нөлөөт, мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлж, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэг үйлджээ. Үүнээс гадна У. Ариунзул нь дээрх гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Mongoliin yanhnuudad sain surgamj bolog

    0 0 Хариу бичих