Үхрийн мах 9500 төгрөгийн үнэтэй байна

Нийслэлийн статистикийн хорооноос өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг гаргасан байна.

Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 7424 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 9487 төгрөгийн үнэтэй байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 40 төгрөгөөр буурч, үхрийн цул махны үнэ 418 төгрөгөөр өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8000 төгрөг, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10500 төгрөг байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай болон цул махны үнэ тогтвортой байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 6300 төгрөгөөр, харин “Таван эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)